Ордосын наадам олон улсых болжээ

Өвөрмонголын Ордосын наадам энэ жилээс эхлэн олон улсын наадам болон өргөжжээ. Энэ сарын 11-18-нд болох наадамд Орос, Япон, БНСУ, Монгол, Энэтхэг, Вьетнам, Герман, Египет, Тайваний төлөөлөгч оролцох бөгөөд Өвөрмонголын түүхэн дэх хамгийн том наадам болох ажээ. Наадмын бөхийн барилдаанд Монгол, Оросын бөхчүүд зодоглох юм байна. Уг арга хэмжээнйи нээлтийн ажиллагааг Хятадын алдарт кино найруулагч Зя Дин найруулж, Оросын дуучин Витас сүлд дууг нь дуулах гэнэ.