“Эх болсон дэлхийгээ хамгаалъя” явган аялал болно

Энэ сарын 12-нд тохиох Дэлхийн залуучуудын өдрийг угтан Монголын залуучуудын холбооноос ”Эх болсон дэлхийгээ хамгаалъя” уриалга гаргаж, үүний хүрээнд явган аялал зохион байгуулах гэж байна. Аялал энэ сарын 14-нд эхлэх бөгөөд Улаанбаатар-Тэрэлж-Төр хурахын ам-Цэцээ гүний оргил-Хүн хад-Манзуширын хийд-Улаанбаатар гэсэн маршрутаар 2 өдөр аялах ажээ. Тус аяллыг Хан- Хэнтий тусгай хамгаалалтын газар, Гандантэгчилэн хийд, ”Шри шри” амьдрах ухаан бясалгалын төв хамтран зохион байгуулж байна.