Баруун бүсийнхэн соёл уламжлалын төвтэй болно

Ховд аймгийн төв Ховд хотод баруун бүсийн бурхан шашны соёл, уламжлалын томоохон төв удахгүй нээгдэх гэж байна. 108 суварга бүхий Гандан Пунцагчойлин хэмээх уг хийдийг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санаачлан байгуулж байгаа ажээ. Баруун бүсийг хамарсан соёл, уламжлалын энэхүү төвийн нээлт наймдугаар сарын 11,12-нд болох бөгөөд нийслэлээс Гандантэгчилэн хийдийн лам нар болон нутгийн иргэд оролцох юм байна.