Солонгосчууд “монгол гэр” хийжээ

Ачаад явахад авсаархан, зундаа сэрүүн, өвөлдөө дулаан монгол гэрийг гадныхан ихэд сонирхдог.Тиймдээ ч манай оронд ирсэн харийн гийчид жуулчны баазуудад амрахдаа гэрт байрлахыг илүүд үздэг. Тэгвэл саяхан БНСУ-аас ирсэн хэсэг жуулчин өөрсдийн технологиор барьсан гэрийг нийслэлчүүдэд сонирхууллаа. Энхтайваны гүүрний зүүн талд байрлах тэдгээр гэр нь хэлбэрийн хувьд монгол гэртэй төстэй бөгөөд халуун ус, бие засах өрөөг цогцоор нь шийдсэн гэнэ. Тэд гэрээ шавраар барьсан ажээ. Түүнчлэн хэрхэн барих зургийг нь ч гаргаад амжсан байна.