Шинээр шувууны үүр 5000-ыг барина.

“Шувууны үүр” төслийн хүрээнд 2007 онд 4000 үүрийг тал хээрийн нутгаар байрлуулсан. Эхний 2 жил шувууны үүр хоосон байсан бол энэ  жил бүгд эзэнтэй болжээ. Хүмүүсийн гараар бүтсэн үүрэнд идлэг шонхор, начин шонхор, шилийн сар, хэрээ гэсэн 4 төрлийн шувууд төвхнөөд байгаа бөгөөд тэдгээрийн 10 гаруй хувийг идлэг шонхор эзэлж 40 гаруй хувьд нь хэрээ үүрлэжээ. Энэ жил Арабын нэгдсэн Эмират улсын хөрөнгө оруулалтаар 5000 шувууны үүр шинээр барихаар төлөвлөжээ.