Их цэвэрлэгээ эхэлнэ

“Цэвэр цэмцгэр хот” болох үүднээс хотын дарга Г.Мөнхбаяр санаачлан энэ жилээс сар бүр хот даяр их цэвэрлэгээ хийдэг болсон билээ. Тэгвэл 8-р сарын нийтийн цэвэрлэгээ эхэлж байна. Жил бүрийн энэ үеэр хогийн ургамал ихээр ургаж, тоосжилт нэмэгддэгээс харшилтай иргэдийн өвчин сэдэрдэг. Тиймээс энэ удаагийн их цэвэрлэгээгээр нийслэлийн 9-н дүүргийн тохижилт үйлчилгээний ажилчид хот дотор ургасан бүхий л шарилж, хогийн ургамлыг цэвэрлэх юм байна. Цэвэрлэгээ 14 хоног үргэлжлэх бөгөөд дүүргийн Хөдөлмөр эрхлэлтийн алба ажилгүй хүмүүсийг цалинжуулан энэ ажилд оролцуулан ажээ. Байгууллагууд ойр орчмынхоо хог, ургамлыг цэвэрлэх ёстойг хотын удирдлагуудад санууллаа.