Дэлхийн шилдэг адал явдалт аяллын жагсаалтын 5 дугаарт “Талын Монгол руу”

T + L вэбсайтынхан амралт, аяллын улирал тохиож байгаатай холбогдуулан адал явдалт шилдэг аялал хийж болох газруудыг санал асуулгаар тодруулжээ. Жагсаалтыг Америкийн хамгийн анхны байгалийн цогцолборт газар Yellowstone тэргүүлжээ. Харин байгалийн бүхий л бүс бүслүүрт адал явдлаар дүүрэн аялал хийж болох  “Талын Монгол” тавдугаарт багтсан байна. Адал явдал хайгчдын хувьд эсгий гэрт түлээ түлж зууханд дулаацан хоол ундаа болгох нь хүртэл сонин байдаг, хэдэн нарийн модоор барьсан овоохойд өвөл зуны эрс тэс цаг агаарт амьдардаг цаатан хүмүүстэй уулзах, Чингис хааны төрсөн нутаг хэмээх өргөн уудам талаар морин дэл дээр дураараа давхих, үлэг гүрвэлийн мөрийг хөрсөн доороо хадгалсан өмнийн их говиор аялан хоёр бөхтэй тэмээ унаж үзэх зэрэг нь дэлхийн хамгийн шилдэг адал явдлуудын нэгэнд зүй ёсоор орно хэмээн дүгнэжээ.