Аймгийн засаг дарга, түүний тамгын
газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Угсаатны зүйн музей, АНУ-ын
Энхтайвны корпусын төслийн хамтарсан хөрөнгө оруулалтаар Сүхбаатар аймагт
Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв байгуулагджээ. Засаг
даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт энэ ажил тусгагдсан байсан байна.
Тус төв орон нутгийнхаа байгаль, түүх соёлын дурсгалт
газруудын тухай мэдээллийг гадаад, дотоодын аялагч жуулчдад хүргэх, аялал
жуулчлалын салбарын хөгжилд төр, хувийн хэвшлийн түншлэл нэвтрүүлэх, салбарын
ажиллагсдын мэдлэг боловсролыг дээшлүүлж, сургалт, сурталчилгаа явуулах юм
байна.
Аялал жуулчлалын мэдээлэл, сургалтын төв дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлж
ажиллах гэнэ. Үүнд:
- Аймаг
орон нутгаа гадаад, дотоодод сурталчлах
- Аялал
жуулчлал эрхлэхийг сонирхож буй талуудад сургалт, зөвлөгөө мэдээлэл өгөх,
тэдгээрийг аялал жуулчлалын зах зээлтэй холбох, шинээр бизнес эрхлэхэд
дэмжих
- Байгаль,
түүх соёлын дурсгалт газруудын онцлогийг судалж, гарын авлага, товхимол
хэвлэн сурталчлах, гадаад, дотоодын аялагч жуулчдыг бодит
мэдээллээр хангах, салбарын хамтын ажиллагааг
бүхий л талаас нь хөхүүлэн
дэмжих
- Орон
нутагт үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз, амралт сувилал, зочид
буудал, зоогийн газруудын талаархи жуулчдын хэрэгцээт мэдээлэл,
сургалтыг нэг дороос олгох
- Орон
нутагт зочид буудал, зоогийн газар, жуулчны бааз, амралт сувиллын чиглэлээр
бизнес эрхлэгчдийг ажлын байранд нь сургаж дадлагажуулах олон талт арга
хэмжээг мэргэжлийн байгууллага, холбоодтой хамтран зохион байгуулах
- Жуулчдад
зориулан бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэж байгаа орон нутгийн
иргэдийн бүтээгдэхүүнүүдийг худалдан борлуулах “Бэлэг дурсгалын
худалдаа” эрхлэх
- Байгууллага
хамт олныг хамруулсан төрөл бүрийн чиглэлээр гадаад, дотоодын аялал зохион
байгуулах
- Олон
улсын төсөл хөтөлбөрийн байгууллагуудтай холбоо тогтоож, хамтран ажиллах
- Аялал
жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд хэрэгцээтэй урт, богино хугацааны сургалт
семинар зохион байгуулж, орон нутагт энэ салбарын бизнесийн шударга
өрсөлдөөн бий болгох зэрэг багтаж байгаа юм байна