“Монгол тарвага” хэмээх ном

Байгалийн түүхийн музейн эрдэм шинжилгээ аргазүй, сан хөмрөгийн тасаг нь “Соён” студитэй хамтран “Монгол тарвага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал, фото зургийн үзэсгэлэнг 2010 оны тавдугаар сард зохион байгуулсан. Энэхүү хурлаар байгалийн эко системийн түлхүүр зүйл болсон монгол тарваганы тархац, нутаг, тоо толгой нь хүн болон байгалийн хүчин зүйлсийн нөлөөгөөр цөөрч, устах аюулд ороод байгаа тарваганы талаар сүүлийн жилүүдэд хийсэн популяцийн судалгааг нэгтгэх, уг амьтанд тулгамдсан асуудлаар эрдэмтэд санал бодол солилцжээ. Харин зохион байгуулагчдын зүгээс эрдэмтэд санал бодлоо солилцжээ. Харин зохион байгуулагчдын зүгээс эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн эрдэмтдийн шилдэг илтгэл, фото зураг, тарваганы тооны талаархи судалгааны ажлын эмхтгэлийг нэгтгэн  “Монгол тарвага” хэмээх ном гаргажээ.

Тарваганы эрийг бурхи, эмийг нь нагай, нас бие гүйцсэнийг нь  сувай тарч, нэг настайг нь эргүү цагаан, хоёр настайг хотил, гурван настайг нь шар хацарт гэдэг.