Хөшөө дурсгалд шалгалт хийжээ

                                    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрлах 117 хөшөө дурсгалыг шалгахад 60 гаруй нь эвдэрч сүйдсэн байжээ. Ихэнх хөшөөний өнгө будаг гандан халцарч, гадна талын шавар нь хуурч, өнгө  үзэмж муутай болсныг шалгалтынхан  мэдээллээ. Тухайлбал вокзалын хойно байрлах ”Найрамдлын ган зам өндөрлөг” хөшөөний соёмбын зарим хэсэг хуурч унан, шатны боржин чулуу нь хагарч эвдэрсэн байна. Мөн Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөний хамгаалалтын бүсэд хашаа хатгасныг буулгасан аж.