Мазаалайг бүрэн судална

Говь-Алтай аймгийн Цогт сумын Баянтоорой багт өнгөрсөн жил мазаалай хамгаалах төв байгуулжээ. Хэдийгээр судалгаа, шинжилгээ хийх төв байрыг барьж дууссан ч шаардлагатай техник технологи, багаж төхөөрөмжийг нийлүүлэх компани, аж ахуйн нэгж олдоогүй байсан юм. Өнгөрсөн сард мазаалайг бүрэн судлахад шаардлагатай багаж, төхөөөрөмжийг гадны орнуудаас оруулж ирэх компанийг тендерээр шалгаруулсан бөгөөд ирэх сард гэрээ хийх гэнэ. Өнгөрсөн жилийн тооллогоор 19-25 тооны мазаалай байсан бөгөөд энэ жил нэмэгдсэн нь тодорхой бус байна. Шаардлагатай багаж, төхөөрөмжийг суурилуулснаар дэлхийд төдийгүй Монголын говьд ховордоод байгаа мазаалайн амьдрал, үржил, хоол тэжээлийн болоод амьдралын хэв маяг гээд бүх талын судалгааг хийх юм.