Ирэх сарын 1-нээс ангийн улирал эхэлнэ

Энэ онд агнах ангийн зөвшөөрлийг БОАЖЯ-наас олгосон билээ. Үүний дагуу ирэх сарын 1-нээс дээрх зөвшөөрөл хэрэгжиж эхлэх гэнэ. Энэ жил амьтдыг агнуулах үнийг нэмсэн. Тухайлбал, цагаан зээрийг урьд жилүүдэд 90 ам.доллараар агнуулдаг байсан бол энэ жил 190 ам.доллар болгосон. Энэ нь дэлхийн жишиг үнэ юм байна. Тэгэхээр урьд нь манай улс дэлхийн жишгээс хэд дахин бага үнээр өөрийн нутагт байгаа ховор амьтдыг гадаадынханд агнуулдаг байсан байна. Үүнээс гадна манай нутагт элбэг байдаг үнэг мэтийн амьтдыг анчид орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авсны дагуу тодорхой хэмжээнд агнаж болох гэнэ. Харин цагаан зээр, аргаль зэрэг амьтныг БОАЖЯ-наас олгосон зөвшөөрлийн дагуу агнуулах юм байна.