CNN телевизээр “Монгол орноор” нэвтрүүлэг гарна


CNN телевизийн цахим хуудсанд байх ирэх сарын хөтөлбөрт энэ тухай онцгойлон танилцуулсан байна. “Энэ сард Монгол орон эрх чөлөөт ардчилсан тогтолцооныхоо 21 жилийг ойг тэмдэглэсэн. Тус улс хөрсөн доор нуугдах арвин баялаг нөөцтэйгээ хөгжил, шинэчлэлийн цоо шинэ шатанд гарах шилжилтийн өмнө ирээд байна. Цөөхөн хүн амтай, уудам нутагтай орон иргэдээ чинээлэг амьдралд оруулахаар зэхэж байгаа юм” хэмээн бичжээ. Түүнчлэн Дэлхийд хамгийн том нүүрсний орд болон Монголын хөрөнгийн биржээс хийсэн сурвалжлага, нийслэл хотод болсон рок хөгжмийн тоглолтын сонин хачнаас, хагас цаг үргэлжлэх энэ нэвтрүүлгээр үзүүлэх гэнэ. CNN телевизийн “Монгол орноор” нэвтрүүлэг ирэх наймдугаар сарын 29-нд тус сувагаар гарах ажээ.