“Чингис хаан судлал” үндэсний хоёрдугаар симпиозиум болно

Чингис хаан судлалыг дэлхийн түвшинд хөгжүүлэх, түүх гуйвуулсан бүтээлүүдийг залруулах, цаашид Чингис хааны түүхэн үеийг сайн мэдэхгүйгээсээ гуйвуулах, худал хуурмаг бүтээл төрүүлэхгүй байх нөхцөл бүрдүүлэхийн тулд симпозиум зохион байгуулахаар болжээ. Тун удахгүй Төрийн ордонд болох Чингис хаан судлалын үндэсний хоёрдугаар симпиозиумд Чингис хаан судлалын доктор профессорууд илтгэлүүдээ тавих аж. Симпозиумыг Чингис хааны менежментийн холбоо, Олон улс судлалын дээд сургууль, Философи, социологи, политологийн хүрээлэн хамтран зохион байгуулахаар болжээ.