БНСУ-ын Иргэний нисэхийн ерөнхий газраас Монгол Улсын МИАТ
компанид олгосон Улаанбаатар-Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нэмэлт нислэг хийх
зөвшөөрлийн хугацааг сунгажээ. Тиймээс БНСУ-ын талаас энэ сарын 15-25-ныг
дуустал нэмэлт нислэг үйлдэх эрхийн хугацааг дахин сунгаж, наймдугаар сарын 5-ныг
хүртэл нэмэлт нислэг хийх боломжтой болсон байна.