Тал нутгийн марафон Цонжин болдогт болно

НЗДТГ, Нийслэлийн Биеийн тамир спортын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын хөнгөн атлетикийн холбоо, Японы Элчин сайдын яам хамтран “Тал нутгийн марафон-2011” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг энэ сарын 24-нд Цонжин болдогт зохион явуулхаар болжээ. Хүн амын бие бялдрыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилготой марафоныг 15 дахь жилдээ зохион байгуулж байгааюм. “Тал нутгийн марафон-2011”-д одоогийн байдлаар АНУ, Япон, Монгол зэрэг улсын тамирчид бүртгүүлээд байгаа бөгөөд энэ төрлийн гүйлтээр хичээллэдэг гадаад, дотоодын тамирчдад оролцох эрх нь нээлттэй байгаа юм байна. Оролцогчид таван насны ангилалд өрсөлдөнө. 15 нас хүртэлх насны охид, хөвгүүд нэг, 50- 60 насныхан тав, 60-аас дээш насныхан гурав, насанд хүрэгчид 10, хагас марафон гүйлтээр 21 км газарт уралдах гэнэ.