Хятадын Ляонин мужийн Зехол дүүрэгт хээлтэй үлэг гүрвэлийн чулуужсан яс олджээ. Эрдэмтэдийн таамаглаж байгаагаар уг олдвор нь 120 сая жилийн настай аж. Лондонгийн их сургуулийн коллежийн эрдэмтэд онцлохдоо 30 см урттай уг олдворыг олох үед үлэг гүрвэлийн хэвлийд арван үр хөврөл байсан байна. Эмэгчин үлэг гүрвэлийн олдворыг илрүүлсэн дээрх бүс нутгийн экосиситем хэвээрээ хадгалагдаж ирсэн нь эрдэмтдийн анхаарлыг ихэд татдаг аж. Судлаачдын үзэж байгаагаар дээрх олдвор ийн бүрэн бүтнээрээ хадгалагдсаныг галт уул дэлбэрсэнтэй холбон тайлбарлаж байна. Уг байгалийн үзэгдлийн улмаас үлэг гүрвэл, хөхтөн амьтан, шувууд хэвлийгээр мөлхөгчид бүгд галт уулсын үнсэнд дарагдсан байж болзошгүй аж. Археологичдын илрүүлсэн энэхүү олдвор нь нэн ховор бөгөөд хэдэн сая жил шохойн чулууны давхаргад хадгалагдан үлдсэн байжээ. Харин саяханаас салхинд элэгдэж ийн гадаргууд ил гарсан байж болзошгүй хэмээн эрдэмтэд тайлбарлаж байна.