Дайны үед тусламж болгосон Монгол морьдын үр удам Пусаны жуулчдад үйлчилдэг.

БНСУ-ын Пусан хотын Хэүндэй далайн эрэгт Монгол морь жуулчдад үйлчилгээ үзүүлдэг байна. 4 хүний багтаамжтай сүйх тэргээр 30 миунт аялахад 10000 вон бөгөөд цагт 80000 воны орлого хийдэг байна. Зуны ид халуунд өдөрт 1 сая гаруй хүн алжаалаа тайлахаар зорьж очдог Хэүндэй далайн эрэгт үдшийн бүрий хүртэл жуулчдад үйлчилж сард 15 сая воныг эзэндээ авчирдаг ажээ. Аялал жуулчлалын идэвхтэй үед Чэжү арал дээр Монголын 300 орчим адуу оролцсон “Монгол морьтны гайхамшиг” үзүүлбэрийг үзэх гэж жуулчид зорьдог байна. Солонгосын дайны үед тус улсад тусламж болгож Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгаас 200000 агт морь явуулсан бөгөөд дайны дараа  үлдсэн морьдыг нүүрсний уурхайд ажиллуулж, заримыг нь амьтны хүрээлэнд үлдээсэн байжээ. Тэдгээр агтны үр удам өдгөө Солонгосын аялал жуулчлалын салбарт багагүй орлогыг оруулан зүтгэж байгаа ажээ.