Тал нутгийн марафон 2010 XIY марафон гүйлт

“Тал нутгийн марафон 2010” XIY марафон гүйлтийн тэмцээн маргааш буюу 25-нд Цонжинболдогт эхэлнэ. Тэмцээн эрэгтэй эмэгтэй 1 км, 3 км, 5 км, 10 км, 21 км буюу хагас марафон гэсэн төрлөөр болох юм байна. Хагас марафон гүйлтэнд 1-р байр эзэлсэн тамирчинд хурдан удмын даага, Нийслэлийн засаг даргын нэрэмжит болон Япон улсаас Монгол улсад суугаа Элчин сайдын нэрэмжит шилжин явах цом гардуулах юм байна.