Монголын үндэсний музей Морин хуурын хамтлагтай болно.

Монголын үндэсний музейн хамт олон үндэсний уламжлалт хөгжим морин хуурыг олон нийтэд түгээн дэлгэрүүлж хүүхэд багачуудад хөгжмийн мэдлэг олгох зорилгоор Морин хуур хөгжмийн дугуйлан нээжээ. Өнгөрсөн 4-р сараас эхлэн сурагчдыг бүртгэн хичээллүүлж эхэлсэн ба ээлж бүрийн амжилттай суралцсан өсвөрийн хөгжимчдийг нэгтгэн Морин хуурын хамтлаг байгуулах гэж байгаа юм байна.