“Mongolia truly nomadic” үзэсгэлэн

Ирмүүн агентлагаас зохион байгуулсан “Mongolia truly nomadic” үзэсгэлэнд дэлхийд ховордсон хүн байгалийн хоорондох хармоник харилцааг харуулсан олон шилдэг гэрэл зургийн бүтээлүүд тавигджээ. Өдрөөс өдөрт иргэншиж, халуун ус бүхий тохилог байшинд тухалж байгалиасаа, нүүдлийн соёлоосоо, ахуйгаасаа холдсоор байгаа монголчууд бидэнд нүүдлийн соёл гэдэг нь хэзээ нэгэн цагт төсөөлөхийн аргагүй хол санагдах цаг удахгүй ирэх биз ээ, тэр цагт энэхүү үзэсгэлэнд тавигдсан хэдэн гэрэл зураг л тэрхүү агуу соёлын гэрч болон үлдэх байх даа хэмээх бодол үзэгч олонд өөрийн эрхгүй төржээ. Олон хүнд ухаарал өгч, мэдрэмжийг нь сэрээж чадсан энэ үзэсгэлэнг “Жуулчин” компани ивээн тэтгэжээ.