Уураг гэж юу вэ

 

Уураг нь нэг эсвэл түүнээс олон амин хүчлийн үлдэгдлээс пептидийн холбоогоор холбогдон бүрдсэн том биологийн молекул буюу макромолекул юм. Бие махбодь бол тэжээллэг бодис ялангуяа уургаас өөрийн эс эдийг тогтмол шинэчлэн нөхөн сэлбэдэг. Уураг нь амьтны болон ургамлын гаралтай гэж ангилагдана. Амьтны гаралтай уургийг мах, загас, өндөг, сүү болон сүү сүүн бүтээгдэхүүнээс авдаг. Ургамлын гаралтай уургийг шар буурцаг, арвай, төмс, цагаан будаа гэх мэтийн олон ургамлаас авдаг.

Хоол хүнсэн дэх уураг нь хоол боловсруулах эрхтнүүдэд боловсрогдон амин хүчил болон задрах ба бие махбодид тэдгээрээс биохимийн нийлмэл процесиийн замаар цус, тархи, булчин, бусад эд эрхтэний уургийг бүтээхэд 20 төрлийн амин хүчлийн найрлага бүхий өвөрмөц шинж чанартай уургийг бий болгодог байна. Хүнс тэжээлийн зүйлд уураг дутагдсанаас болж эцэж турах нь өөх тосны нүүрс усны дутагдалтай адил илэрхий мэдэгдэхгүй боловч уургийн дутагдлыг нөлөө нь үхэлд ч хүргэх аюултай байдаг. Насанд хүрэгсдийн хоол хүнсээр авах хоногийн илчлэгийн 15 хувь нь уургаар хангагдах ёстой ба биеийн жингийн 1 кг тутамд 0.6г уураг авах ёстой. Энэ нь дунджаар насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 56г, эмэгтэй хүн 45г уураг авах ёстой гэсэн үг юм.

Халуун орчинд болон халуурах үед уургийн задрал өндөр байдаг. Амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнүүд нь төгс уураг буюу амин хүчлээр баялаг байхад ургамлын гаралтай бүтээгдэхүүн өөр амин хүчлүүдээр баялаг байдаг. Бие махбодид зайлшгүй шаардлагатай амин хүчлийг зохистой харилцаагаар авахын тулд амьтны болон ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүнийг тогтмол хослуулан хэрэглэж байх хэрэгтэй. Уургийн найрлага дахь амин хүчлүүдийг орлуулж болох ба үл орлуулж болох гэж шинж төрлөөр нь хоёр ангилдаг. Бие махбодь зарим төрлийн амин хүчлүүдийг өөртөө нийтэгшүүлдэг. Харин үүнийг нь орлуулж болох амин хүчил гэдэг. Харин үл орлох амин хүчлүүдийг болон хоол боловсруулах замаар амин хүчлүүдийн дутуу хэсийг ч мөн адил хоол хүнсээр авах шаардлагатай байдаг.

Орлох амин хүчлүүд:

  • Аланин
  • Аргинин
  • Аспарагин
  • Аспарагины хүчил
  • Цистейн
  • Глютамин
  • Глютамины хүчил
  • Глицин
  • Гистидин
  • Пролин
  • Серин
  • Тирозин

Үл орлох амин хүчлүүд:

  • Лейцин
  • Изолейцин
  • Валин
  • Трионин
  • Метионин
  • Фенилаланин
  • Триптофан
  • Лизин

 

УУРГИЙН БИОЛОГИЙН ҮҮРЭГ: 

Бүтээн байгуулах үүрэг: Эсийн хуурай бодисын ихэнх хувийг уураг эзэлж байдаг. Жишээлбэл: Хүний үс, хумс зэрэг нь кератин гэдэг бат бөх чанартай уургаас үндсэндээ тогтож байдаг. Арьсны бүтцэд коллаген байдаг.

Эсийн химийн урвалыг зохицуулах үүрэг: Эсийн бодисын солилцооны урвалын хурдыг фермент хурдасгаж байдаг. Фермент нь химийн шинж чанараараа уургийн бодис байдаг. Жишээлбэл: ДНХ-ийн молекул хоёрчлогдох репликацийн прогресс ДНХ-полимераза ферментийн оролцоотой явагдана.

Бодисыг зөөвөрлөх үүрэг: Уураг эсийн цитоплазмын мембран дээр байрлах бөгөөд эсээс хэрэггүй болсон бодисыг зөөвөрлөж гаргах, эсэд хэрэгтэй бодисыг нэвтрүүлэх гэсэн сонгон нэвтрүүлэх чадварыг хангаж байдаг. Мөн амьтны эритроцитын гемоглобин уураг биеийн бүх эд эсүүдэд хүчилтөрөгчийг зөөвөрлөж хүргэж өгдөг.

Хамгаалах үүрэг: Хүн амьтны дархлалын системд эсрэг бие гэдэг уурагт бодис чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Эсрэг бие нь хүн амьтанд гаднаас орж ирж байгаа антигеныг устгаж хамгаалж байдаг.

Зохицуулах үүрэг: Гормон бол бодисын солилцоог зохицуулагч уураг юм. Жишээлбэл: нойр булчирхайн инсулин нь хүний цусан дахь глюкозын хэмжээг зохицуулж байдаг.

Амин хүчил: Уургийн бүтцийн үндсэн нэгж бөгөөд химийн бүтэц, байгууламжийн хувьд тосны хүчлийн уламжлал, амин ба карбоксил бүлэг агуулагддаг. Байгальд 300 гаруй амин хүчил тохиолддогоос уургийн бүрэлдэхүүнд 20 амин хүчил, бусад амин хүчлээс үүсдэг амин хүчлүүд, чөлөөт амин хүчлүүд байна. Амин хүчлийн бие махбодод гүйцэтгэх үүргийг дурьдвал: уургийн нийлэгжилтэнд оролцох, амин болон карбоксил бүлгээ алдаж биологийн идэвхит бодис үүсгэх, тос, нүүрс усыг нийлэгжүүлэх, төрөл бүрийн урвалаар хувирахдаа энерги ялгаруулах зэрэг болно. Амин хүчлийн шинж чанарыг дараах байдлаар тодорхойлж болно. Үүнд:

  • Өнгөгүй, талст нэгдэл, ус, спиртэнд сайн уусдаг
  • Глицинээс бусад нь оптик шинжтэй.

Хүнсний бүтээгдэхүүн дэх нийт уургийн хэмжээг шууд аргаар тодорхойлдог. Уураг дахь азотын дундаж хэмжээ 10% байна. Хэрэв хүнсний бүтээгдэхүүнд амин хүчил, пептид, аммиак, мочевин зэрэг уураг биш нэгдлүүд их хэмжээгээр агуулж байвал уургийн тооны тодорхойлолтонд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр сөрөг нөлөө үзүүлдэг бодисуудыг уургийн бус азотууд гэнэ.

Уураг нь хүний биед өдөр бүр шаардлагатай тэжээллэг бодисуудын нэг ба пептидийн холбоогоор холбогдсон амин хүчлээс бүрддэг. Бие өөрөө нийлэгжүүлж чадах буюу орлох амин хүчлүүд ба гаднаас хоол хүнсээр авах ёстой үл орлох амин хүчлүүд гэж байдаг.  

 

 

Зарим өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах уургийн хэмжээ

Бүтээгдэхүүний төрөл

Хүнсний бүтээгдэхүүн

Уургийн агууламж

(граммаар)

Мах махан бүтээгдэхүүн

 Үхрийн махан стэйк, 75 г

26

 Түүхий дүфү, 75 г

21

Гахайн мах, 75 г

21

Тахианы цээж мах, 75 г

20

Лаазалсан туна, 75 г

19

Чанасан өндөг

6.5

Бөөр, ¾ аяга

12

Гүйлсэн самар, ¼ аяга

8

     

Сүү сүүн бүтээгдэхүүн

Бяслаг, ½ аяга

15

Чеддар бяслаг, 50 г

12

Сүү, 250мл

8

Тараг, 175мл

8

Үр тариа, гурилан бүтээгдэхүүн

Болсон бүхэл үрийн гоймон ½ аяга

4

Бүхэл үрийн талх, 1 зүсэм

3

Бор будаа, ½ аяга

3

Овьёос, ¾ аяга

3

Жимс хүнсний ногоо

Төмс ½ аяга

5

Брокли ½ аяга

2

Гадил, 1 дундаж хэмжээтэй

1

Алимны шүүс, 125мл (½ аяга)

0

 Жич: Бүтээгдэхүүний ард байрлах хэмжээ нь нэг удаагийн хэрэглээг үзүүлсэн хэмжээ болно.