С3 ген буюу МОНГОЛ ба КАЗАХСТАНЫ ХАМААРАЛ

2004 онд Британийн генетикч Крис Тэйлор Смит "У"-хромсомын (эцгийн) ДНХ судалгаа хийж байгаад шинэ ген илрүүлжээ. Тэрээр Арабчуудын ДНХ-г судалж байтал тэдний дунд царай төрх эрс ондоо Хазара гэх үндэстэн байгааг ажиглаж гайхаж цөхрөхдөө тэдэнд Арабуудад байдаггүй ген байгааг нээж англи цагаан толгойн C үсгээр кодолсон гэдэг.

Генетикч эрдэмтэд Төв болон Дорнод Азийн хүмүүсийг судлахад, Төв Азийн нүүдэлчид болох Монгол (Монгол Улс болон өмнөд, хойд Монголчууд), Түрэг гаралтай Казах, Киргизүүд, Тунгус үндэст Сибирийн олон ястнууд Зүүн хойд Азийн үндэстнүүд нь ойр орших Хятад, Солонгос, Японоос тэс ондоо гарал үүсэлтэй болохыг хөдөлбөргүй тогтоосон.

Энэ үеэс Казахстанд С3 генийн судалгаа өрнөж, энэ хирээр Исламын заналт дайсан Чингис хаан тэдний гэгээн эцгээр тодорч, Чингис хааны түүхтэй холбоотой бүхнийг хахуулдан авч, шинээр зохиож, бусдаар хүлээн зөвшөөрүүлэх их ажлыг эхлүүлжээ. (Алтан орд улсын 750 жилийн ойг тэмдэглэж байгаа нь шинжлэх ухааны үүднээс ичгүүргүй үйлдэл.) Гэвч Казахстантай хөрш орших Монголчууд Чингисийн С3 генийг агуулж, Чингисийн төрсөн нутагт амьдарсаар байгаа нь тэдэнд саад болж байгаа юм. Назарбаевын казах эрдэмтэд бусад орны генетикчдыг хахуулдан авч Монголчуудыг Манж-Хятадтай холбоотой болгохыг оролдож маш олон генетик бүтээл туурвин дэлхий даяар цацсан. Гэвч Монголчууд өөрсдөө биш генетикийн шинжлэх ухаан тэднийг няцаасан.

Чингис хаан С3 гентэй байсан нь маргашгүй үнэн бөгөөд түүний удмыхны (Өвөр Монгол дахь алтан ургийхны) генетик шинжилгээнээс хөдөлбөргүй нотлогдсон. Харин Чингис хаан С3 генийг бий болгоогүй, С3 ген Чингис хаанаас 60 мянган жилийн өмнө бий болсон байсан.

Хүн төрөлхтөн анх А генээс үүсч, А нь В генд шилжиж, В нь цааш СТ болж салбарлаад, СТ нь С, F, D, E гаплогруппуудэд хуваагдсан. Өөрөөр хэлбэл Монгол, Хятад хоёр 60 мянган жилийн өмнө СТ генээс салж холдсон танихгүй хүмүүс гэсэн үг. Дэлхийн хүн амын 90% F гаплогруппыг тээдэг.

Монгол, Казахстан хоёр нэг үндэстэн үү эсвэл хоёулаа Чингисийн удам уу? Генетикийн шинжлэх ухаанаар Монгол, Казахстан хоёр адилхан С3 ДНХ гаплогрупп давамгайлсан үндэстэн. Монголын хүн амын 70%, Казахстаны хүн амын 45% С3 гентэй. Энэ үзүүлэлтээс харахад хоёул ах дүү эсвэл Чингисийн удам мэт. Гэвч дан ганц генээр үндэстэн эсвэл удам гарлыг тодорхойлоход учир дутагдалтай. Үндэстэн гэдэг нь ген, хэл, соёлын нэгдлийг хэлдэг. Харин Казахууд С3 гентэй болохоос Монгол болон Чингис хаантай ямар ч холбоогүй Түрэг гаралтай аймаг юм. Тэдний цусан төрөл гэгдэх Баян-Өлгийн казахууд ч Казахстантай нэг үндэстэн биш. Учир нь Монголын казахуудын Кэрээт, Найман овгуудын ДНХ ген R1a болон R16 (Уйгур болон Араб, баруун Европын өмнөд хэсгээр тархсан) байдаг бол Казахстаны Хэрэйд, Найман, Жалайр, Хатагин овог аймгууд С3 гентэй. Нарийвчилж хэлбэл тэд хоорондоо хэл, соёлын ижилсэл болохоос нэг үндэстэн биш. Мөн Монгол, Казахстан хоёр генетикийн ижилсэл болохоос үндэстэн, соёлын хамаарал байхгүй. Казахстаны Монгол нэртэй овог аймгууд аль хэдийнэ Түрэгүүдэд уусан алга болсон зээлдмэл нэрс юм.

Монголчууд бүгд С3 ген тээдэггүй, 70% нь С3 ДНХ генетиктэй, үлдсэн 30% хятад буюу Зүүн өмнөд Азийн нь N, O генетиктэй. Энэ бол гарал үүслийн судалгаа болохоос ялгаварлал биш бөгөөд  хүн төрөлхтөн гарал үүслээ мэдэх гэж удам зүйн шинжлэх ухааныг шимтэн судалсаар байна. Даяаршлын туйлшралд аливаа үндэстэн өөрийн удам, хэл, соёлоо хадгалах ямар хэрэгтэйг, бусдын соёлоос хамааралгүй өөрийнхөөрөө оршин тогтнох ямар хэрэгтэйг генетикийн шинжлэх ухаан ойлгуулсаар байна.

Эх сурвалж: Х.Батжаргал