ЗҮРХНИЙ ЦОХИЛТООР нь танина.

IT технологийн салбарт аль ч улсын иргэн, тухайлбал Монгол улсын иргэн Буянбадрах, АНУ-ын иргэн Обама, Хятадын иргэн Ши гурвын ашигладаг технологи, техник хэрэгсэл ялгаагүй адилхан бөгөөд түүнийг ашиглах боломж бүгдэд нь ижил, тэгш бий.

2009 онд дэлхийд тэргүүлж буй 20 компаний дөнгөж 10 хувь нь технологийн салбарынх байсан бол 2018 байдлаар 56 хувьд хүрчээ. Дижитал эдийн засаг дагаж эрчимжин 2018 онд дэлхийн ДНБ-ий 4.5 хувийг бүрдүүлжээ. Монголын эдийн засаг 10 тэрбум ам.доллараар хэмжигдэж байхад 2019.09.18-ны байдлаар “Apple” компаний үнэлгээ 997.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

Бүртгэлийн системд хүнийг царай, хурууны хээ, нүдний солонгон бүрхэвчээр нь таних зэрэг олон арга аль хэдийнэ дэлгэрч, одоо ЗҮРХНИЙ ЦОХИЛТООР нь 200м хүртэлх зайнаас таних шинэ технологи боловсруулж байгаагаа АНУ саяхан зарласан.

“Samsung Electronics” компани судалгаа  шинжилгээ, үйлдвэрлэлийн салбараа Вьетнам улсад байгуулснаар тухайн компанийг дагасан ханган нийлүүлэгчид, хөрөнгө оруулалтууд дагаж очин мянга мянган ажлын байр бий болгосон. Үүний үр дүнд мэдээлэл технологийн салбарт вьетнам мэргэжилтнүүд олноороо бэлтгэгдэж байгаа нь ирээдүйн том өрсөлдөгч нар болох магадлалтай.

Гар утас анх зөвхөн харилцаа холбооны хэрэгсэл байсан гар утас 20 жилийн дотор “ухаалаг төхөөрөмж” болж хувирсан. 2000-2007 оны үед гар утасны зах зээлд тэргүүлж байсан “Nokia” компанийг өнөөгийн зах зээлд сураггүй болно гэж хэн ч таамаглаж байгаагүй юм.

Үүрэн холбооны тав дахь үеийн технологи 5G нь газарзүйн бүх бүсэд маш нарийвчлалтайгаар хүрдэг, хүнээр яривал эсийн түвшинд ажилладаг гэдгээр илүүрхэнэ. Хэдийгээр 4G технологиос хэд дахин хурдтай боловч хорт хавдар, үргүйдэл, аутизм, альцгеймер өвчний үндэс тавигдана хэмээн үзэж Бельги, Швейцарь улсууд хориглосон бол 2019 оны 1-р сард 180 гаруй эрдэмтэн Европын холбоонд захидал хүргүүлж, 5G сүлжээг нэвтрүүлэхгүй байхыг хүссэн байдаг.

4G сүлжээ нь дунджаар 4Mbps (секундэд татах мегабайтын хэмжээ)-ийг санал болгодог бол 5G сүлжээгээр 1 Gbps буюу нэг гегабайт татах боломжтой ажээ. 5G-г нэвтрүүлсэн анхны улс Өмнөд Солонгос бөгөөд Самсунг корпораци нь хамгийн том ханган нийлүүлэгч болоод байна. Одоогийн байдлаар АНУ, ОХУ, Австрали, Аргентин, Энэтхэг, Пакистан, Итали, Уругвай, Вьетнам зэрэг улсууд 5G технологийг туршиж байна. Эдгээр орнууд интернетэд суурилсан бизнес хурдтай хөгжихөөс эхлээд эрэн хайх, аврах ажиллагаа явуулах, дронуудын тусламжтайгаар замын хөдөлгөөний бичлэгийг өндөр хурдаар дамжуулснаар авто осол буурах, хяналтын камеруудын дамжуулалт ба дата чанаржсанаар гэмт хэрэг багасах, нийтийн тээвэр ложистик ч интернетээр явагдаж, бараа түгээлт илүү сайжрах, бүх эмнэлгийг нэг сүлжээнд холбосноор хүлээлтийг багасгах, өвчтөнүүдэд алсын зайнаас хяналт тавих боломжтой болно гэж үзжээ.