Харвард 20000 оюутан, 16000 багш, ажилтантай.

АНУ-ын Массачусетс мужийн Кембридж дэх “Ivy-League” бүлгэмд багтдаг судалгааны хувийн сургууль Харвард нь 1636 онд 9 оюутантай анхны хичээлээ эхэлж байсан бол эдүгээ жилд дунджаар хорин мянга гаруй оюутан, 16000 орчим багш, ажилтанг багтаасан сургалт, судалгаа шинжилгээний том төв болжээ. 1607-1638 онд Англи улсаас АНУ-д Элчин сайдаар сууж байсан Жон Харвард Чарльз Таун дөнгөж байгуулагдаад удаагүй байсан коллежид өөрийн хувийн хөрөнгө болон номын сангаа өвлүүлснээр түүний нэрээр нэрлэгдэн үлдсэн гэдэг. Харвардад талархаж үүсгэн байгуулагчид нь сургуулийн цэцэрлэгт хүрээлэнд хөшөөг нь хүртэл бариулсан ба АНУ-д хамгийн их фото зурганд үлддэг хөшөөнүүдийн гуравдугаарт жагсдаг юм байна.

1879 онд Харвардын охидын сургууль болох Рэдклифф коллеж байгуулагдан, 1945 онд анхны эмэгтэй оюутантай ангийг Анагаахын сургуульдаа авч байсан гэдэг. Улмаар 1999 онд Рэдклифф охидын коллеж Харвард их сургуультай албан ёсоор нэгдсэн.

Харвард 13 мэргэшсэн салбар сургуультай ба Бизнесийн сургууль нь дэлхийн хамгийн шилдэг сургууль болж алдаршсан. Мэргэжил олгох 46, боловсролын зэрэг ахиулах 97 төрлийн сургалтын багцыг санал болгодог. Нэг жилийн сургалтын төлбөр нь ойролцоогоор 30-40 мянган доллар. Оюутны ирүүлсэн өргөдлийг сайтар судалж үзээд босго оноо болон бусад шалгуураа хангаж чадаж байвал тэтгэлэг олгодог.  Нобелийн 44 шагналтан, сэтгүүлзүйн салбарын дээд шагнал Пулитцерийн 38 шагналтныг төрүүлсэн. Тус сургуулийн төгсөгч ажлын гараагаа жилийн 60000 долларын цалингаас эхэлдэг.  

2009 онд Харвардын их сургуулийн захиргаа оюутнууддаа зориулсан дараах 15 дүрмийг гаргасан байна.

  • Чи одоо унтах юм бол сайхан мөрөөдлөө зүүдэлнэ. Харин унтахынхаа оронд хичээлээ хийвэл тэр сайхан мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно.
  • Ямар нэг зүйл хийхэд хэтэрхий оройтсон гэж бодож байвал тэр үе чинь яг тохирсон цаг байх болно.
  • Юм сурах зовлон бол хэсэгхэн хугацааных, харин юм мэдэхгүйн зовлон бол мөнхийн.
  • Сурах гэдэг бол цаг хугацаа бус хичээл зүтгэл юм.
  • Амьдрал гэдэг зөвхөн сурах үйл явц биш. Хэрэв чи амьдралын энэ үеийг л даван туулж чадахгүй юм бол ер нь өөр юуг хийж чадах юм бэ?
  • Хичээл зүтгэл, хүчин чармайлт хоёроос сэтгэл ханамж авч болдог.
  • Бүх зүйлийг бусдаас түрүүлж, шаргуу хийдэг хүмүүс л жинхэнэ амжилтын амтыг мэдэрдэг.
  • Хүн болгонд бүх зүйлийг амжуулах авъяас байдаггүй. Гэхдээ өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, шийдвэр гаргаж чаддаг хүн л амжилтанд хүрдэг.
  • Цаг хугацаа яг л харвасан сум шиг өнгөрдөг гэдгийг ямагт сана.
  • Өнөөдөр нусаа татаж байгаа бол маргааш энэ чинь нулимс болох тавилан бий.  
  • Риалистууд гэж ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийг хэлнэ.
  • Цалингийн хэмжээ боловсролын түвшингээс шууд хамаардаг.
  • Өнөөдөр гэдэг өдөр дахиж ирэхгүй.
  • Чиний өрсөлдөгчид яг одоо маш шуналтайгаар номын хуудас эргүүлж байгаа гээд бод.
  • Хөлсөө урсгахгүйгээр мөнгө олохгүй.