Тамхины иш тамхинаасаа илүү хортой

Хүрээлэн буй орчны хөрс, ургамлын хөгжилд багагүй сөрөг нөлөө үзүүлдэг зүйл бол тамхины иш болохыг Английн эрдэмтэд тогтоожээ. Дэлхийд жилд 5.6 их наяд янжуур татагддагаас 4.5 их наяд янжуурын иш гадуур хаягддаг. Янжуурын ишинд биохуванцар агуулагддаг ба багаар тооцоход хагас жилийн турш задарч байгаль орчинд их хохирол учруулдаг байна. Хөрсөнд тамхины иш орсноор ургамлын өсөлт 10%-иар буурахаас гадна хөрсний чанарыг муутгадаг болохыг тогтоожээ. Тамхины ишинд хуванцар агуулагддагийг ихэнх тамхичид мэддэггүй байна. Өөрөөр хэлбэл, тамхины иш тамхинаасаа илүү хор хөнөөлтэй. Лондон хотод тамхины ишийг ил задгай хаясан хүнийг 150 фунт стерлингээр торгодог аж.