"Туурайн төвөргөөн" эхэллээ

Монголын шинэ хөгжил ассоциациас жил бүр зохион байгуулдаг  "Туурайн төвөргөөн" хөгжмийн их наадам өчигдөр эхэллээ. Уг наадам манай улсад 12 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжинэ. "Туурайн төвөргөөн" наадам Улаанбаатар, Өвөрхангай, Хэнтий гэсэн чиглэлд зохиогдоно.