Монголын бүжигчид ДАШТ-нд амжилттай оролцлоо

Хойд хөршийн нийслэл рүү латин америк бүжгийн ДАШТ-нд манай баг тамирчид анх удаагаа оролцохоор мордсон билээ. Энэхүү тэмцээн энэ  сарын  2-нд өндөрлөж, дүн нь гарчээ. Уг тэмцээнд Монгол ,ОХУ, ХБНГУ, Их Британи, Австри, Литви, Польш, Румын зэрэг 30 орны бүжигчид оролцсон байна. Монголын бүжгийн спортын холбооны ерөнхийлөгч Ч.Жаргалсайхан, багш Д.Ганчулуун нараар удирдуулсан “Стар” хамтлаг аравдугаар байр эзэлжээ. Тэргүүн байрыг ОХУ-ын “Вера” эзэлж,  Литви улсын “Zuvedra Klaipeda A“ удаалж, ХБНГУ-ын “Green-Gold-Club Bremen“  хамтлаг гуравдугаар байрт шалгарсан ажээ. Өнгөрсөн сарын 23-нд Польш улсад зохиогдсон стандарт бүжгийн ДАШТ-нд Монгол улсыг төлөөлж ХААИС-ийн  “Хатан туул” хамтлаг оролцож арвантавдугаар байр эзэлсэн юм.