“Оюутан -2010” ном цахим болжээ

 

            Оюутнууд төдийгүй ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан өөрийн сонирхсон их,  дээд сургуулиа судлахад нь тусалдаг “Оюутан-2010” номыг цахим хэлбэрээр унших боломжтой болжээ.

            Тус номыг Монголын оюутны холбооноос /МОХ/ эрхлэн гаргадаг бөгөөд Монгол Улсын бүх их , дээд сургуулийн танилцуулга,  манай оюутнуудад зориулан олгодог гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүд, дэлхийн топ 500 их, дээд сургууль,  Элчин сайдын яамнаас зарладаг Засгийн газар хоорондын боловсролын хөтөлбөрүүд, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн тухай болон 2010 онд дотооддоо зарлагдсан бүхий л тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээллийг багтаажээ.

            Уг цахим номыг www.student.org.mn, www.bolovsrol.dayar.mn, www.mecs.gov.mn,  www.yap.mn  цахим хуудаснаас үнэ төлбөргүй татаж авах боломжтой ажээ.