Бөх тайлбарлагчдын уралдаан болно

 

            Үндэсний бөх тайлбарлагчдын уралдаан арваннэгдүгээр сарын 19-20-нд Хэнтий аймагт болох гэж байна. Тэмцээнийг Хэнтий аймгийн Биеийн тамир спортын газар, Үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа бөгөөд тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос томилогдсон шүүгчид шүүх ажээ.

Уралдааны зорилго нь бөх тайлбарлагчдын ур чадварыг олон нийтэд сурталчлахын сацуу өсвөр үеийнхэнд үндэсний бөхийн түүхийг таниулах, залгамж халаагаа бэлдэхэд чиглэсэн юм.