Газрын диваажин Хуанжоу

БНХАУ-ын Жэзян мужийн нийслэл агаад эдийн засаг, соёл, шинжлэх ухааны төв хэсэгт далайн эрэг дагуу Хөх мөрний сав газарт оршдог. Шанхайгаас 170км зайтай, найман сая гаруй хүн амтай хот юм. 2006 онд уг хотыг НҮБ-ын аялал жуулчлалын байгууллагаас “Хятад улсын хамгийн үзэсгэлэнт хот”, Дэлхийн амралт, аялал жуулчлалын байгууллагаас “Дорнын амралтын хот” хэмээн сайшаажээ.



Нью-Йорк таймс сонин “Дэлхийн заавал очиж үзэх хэрэгтэй 41 газар”-т энэ хотыг мөн багтаажээ. Хятад даяар алдартай “Цагаан могойн домог” хэмээх хайрын үлгэр нь энэ хотод үүссэн гэдэг. Тэнгэрт диваажин, газарт Сүжоу, Ханжоу хэмээх хэллэг ч байдаг. Дэлхийн банкнаас энэ хотыг “Хятадад хөрөнгө оруулах хамгийн таатай хот” хэмээн тодорхойлсон байдаг.


Ханжоуд жил бүр 8000 тэмдэглэлт үйл явдал, баяр болдог. Дэлхийд алдартай зочид буудлын сүлжээнээс эхлээд өөрийн үндэсний нийт 127 том зочид буудал байдгаас 22 нь 5 одны зэрэглэлтэй ажээ. Ханжоу хотод хамгийн анх дугуй түрээслэх үйлчилгээ бий болсон түүхтэй. Байгалийн үзэсгэлэнт газраар аялахын ялдамд цайны музей үзэж, хятадын цайны соёлтой танилцахаас гадна  Цагаан хэрэмтэй дүйцэхүйц “Их суваг” хэмээх түүх, соёлын дурсгалыг ч үзэх боломжтой. Энэ суваг нь Бээжингийн өмнө талаас Ханжоу хүртэл үргэлжилдэг агаад Суэцийн сувгаас 16 дахин урт аж. 2014 онд энэ сувгийг Дэлхийн соёлын өвд бүртгэж авсан байна.

Ханжоу хот нь торгоны эх орон бөгөөд 5000 жилийн өмнөөс торго үйлдвэрлэж байсан түүхтэй. Энэ хотод үйлдвэрлэсэн торгыг “Торгоны зам”-аар Клеопатра хатны ордон хүртэл зөөж байсан домог түүх ч бий. Хотын гудамжинд зардаг хоол нь хүртэл дэлхийн хамгийн амттай хоолонд тооцогддог байна. Өвлийн улиралгүй мөнхийн зунаараа байдаг Ханжоуд аялбал доод тал нь 5000 юань зарцуулах тооцоо бий.