Tamis (Travel Agency Management Information System) гэж юу вэ?

TAMIS систем нь аялал жуулчлалын тур оператор, тур агентуудад зориулсан програм юм. Зочид буудал (жуулчны баазын захиалга, нислэг)  галт тэрэгний билет, хүний нөөцийн хуваарилалт гэх мэт өдөр тутмын үйл ажиллагааг нэгдсэн нэг форматаар, хялбар байдлаар зохион байгуулах зориулалттай.  

Үүсэх давуу талууд

*Нэг стандарттай болох: Аялал батлагдахаас дуусах хүртэлх бүх үе шат нэгдсэн дэс дараатайгаар, нэг стандартаар хийгдэх болно.

Алдаа гаргахгүй байх: Аялал тус бүрийн хувьд ямар элемент дутуу байгаа мөн ямар зүйлс хйигдэж байгаа нь тодорхой харагдах учраас санамсаргүй алдаа гаргахгүй.

Гар ажиллагааг багасгах: Нэг бүртгэлийг цаасан дээр эсвэл Microsoft Office-ийн програмууд дээр олон бүртгэж, засах биш  TAMIS дээр нэг л бүртгэхэд хангалттай. Бүртгэлүүдээс үндэслэн шаардлагатай статистик, тайлан мэдээллүүд боловсруулагдана.

*Хурдан ажиллах: Дээрх давуу талууд нь ажилчдыг үр бүтээмжтэй, хурдан ажиллах бололцоог олгоно.

*Олон хүн зэрэг хандах: TAMIS нь вебэд суурилсан учир өдөр тутмын үйл ажиллагаагаа хэдэн ч хүн хаанаас ч явуулах боломжтой. Зөвхөн веб броузер (Mozilla firefox, Google chrome г.м) байхад л хангалттай. Програм нь мөн өөрөө технологи, инженерчлэлийн хувьд хурдан ажиллахаар бүтээгдсэн.

Найдвартай мэдээллийн сантай болох: Таны мэдээлэл устаж үгүй болох эрсдэлгүй болно. Учир нь TAMIS нь зөв, мэргэжлийн аргаар зохион байгуулсан мэдээллийн санд суурилж ажилладаг бөгөөд 7 хоног тутамд мэдээллийг архивлан (нөөцлөн) хадгалж байдаг.


Нэг аяллын үед хийгдэх үйлдлүүд

Аяллын хөтөлбөр сонгох: Тухайн аялалд тохирох хөтөлбөр эсвэл шинээр хөтөлбөр үүсгэж аялалд оноож өгнө. Ингэснээр аялалд шаардлагатай зүйлс (зочид буудлын захиалга, онгоцны билет г.м) автоматаар харагдах юм.

*


Хамтрагч байгууллагууд захиалга өгөх: 
Зочид буудал, жуулчны бааз, ресторан, guest house, зочны гэрийн захиалгууд сонгосон аяллын хөтөлбөрөөс хамаарч захиалга илүү хялбар хийгдэнэ. Мөн уг захиалгыг excel болон pdf файлаар гарган авч хэвлэх, факсдах боломжтой.


Жуулчдын бүртгэл: Жуулчдын мэдээллийг бүртгэснээр нислэг, галт тэрэгний билет, захиалгын хуудсыг автоматаар гаргаж авах, ирсэн жуулчдын мэдээлэл дээр шинжилгээ хийх нөхцөл бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, ямар улсын иргэн ямар агентлагаар түлхүү ирж байна зэрэг мэдээллээр анализ хийх боломжтой юм.


Нислэг, галт тэрэгний билет захиалгын бүртгэл: Олон улсын болон орон нутгийн нислэг, галт тэрэгний билет захиалгын бүртгэлийг хамгийн хялбар байдлаар хийнэ. Явах огноо болон чиглэлийг оруулахад тохирох хувиарууд нь автоматаар гарч ирнэ. Мөн уг захиалгыг excel  болон pdf файлаар хадгалах, хэвлэх, факсдах боломжтой.  

*       

Хүргэлт тосолт болон аяллын багийн томилгоо: Аялалд ямар ажилтан явах, аяллын нислэг, галт тэрэгний билетийн бүртгэл хийгдсэн тохиолдолд хэзээ хаана хүргэлт тосолт хийгдэх зэргийг томилно.


Лавлах бүртгэл

Аяллын хөтөлбөр бүртгэл: Аяллын хөтөлбөр нь өдөр тус бүрийн хувьд хаана очих, юу хийх, хаана хонох, хаана хооллох, онгоц, галт тэргээр зорчих эсэх зэрэг мэдээллийг хадгалдаг. Улмаар уг хөтөлбөр нь аялалтай холбогдож аяллын захиалга гэх мэт үйлдлүүдийг зохион байгуулалттай, хялбар болгож байгаа.


Нислэг болон галт тэрэгний цагийн бүртгэл: Олон улсын болон орон нутгийн галт тэрэг, нислэгийн хуваарийг дэлгэрэнгүй бүртгэнэ. Аяллын билет захиалга дээр чиглэл, огноогоо өгөхөд автоматаар тохирох хуваариуд гарч ирэх юм.  Мөн бүртгэлээс хүссэн хайлтыг хийх боломжтой. ULN-PEK чиглэлд явж байгаа 8 сарын хуваарь харах гэх мэт.  

*       

Хамтрагч байгууллагуудын бүртгэл: Гадаадын харилцагч тур агентлаг, зочид буудал, жуулчны бааз, ресторан, зочны гэрийн мэдээллийг бүртгэнэ. Эдгээр хамтрагч байгууллагуудад аялалтай холбоотой захиалгуудыг өгч захиалгын хуудсыг  excel  болон pdf байдлаар гарган авна.

*       

Хүний нөөц бүртгэл: Хөтөч, жолооч, тогоочийн бүртгэлийг ажилтанд чадвар туршлагын төвшин оноож дэлгэрэнгүй бүртгэнэ. Энэ нь аяллын багийн томилгоо хийхэд туршлага хэлний мэдлэг зэрэг үзүүлэлтээр нь шүүж томилоход шалгуур үзүүлэлт болох юм.


Системийн гаралтууд

Үйл ажиллагааг график хэлбэрээр харах: Өгөгдсөн хугацааны дагуу ямар аяллууд идэвхтэй байгаа, ямар ажилтанууд ямар аялалд явж байгаа мэдээллүүдээ хамгийн ойлгомжтой байдлаар харах.

Нэгтгэл: Өгөгдсөн хугацааны дагуу нийт мэдээллийг (захиалгууд, нислэг, галт тэрэгний билетүүд г.м) нэгтгэн харна. Мөн нэг зочид буудлын хувьд ямар захиалгууд өгсөн, нэг ажилтаны хувьд ямар аялалд явсан гэх мэт мэдээллийг нэгтгэн хүснэгтэн хэлбэрээр харна.

MS-EXCEL болон PDF форматаар файл авах: Захиалгын хүсэлт, аяллын хөтөлбөр, билет захиалах жуулчдын нэрсийн жагсаалт гэх мэт шаардлагатай мэдээллээ MS-EXCEL болон PDF форматаар хадгалах, илгээх үйлдлүүд хийнэ.

Энэхүү программыг 2010 оноос "DMD Mongolia" компаний захиалгаар "Fountain-mind" компани анх хөгжүүлж эхэлсэн. Одоогоор DMD компаний үйл ажиллагаанд бүрэн нэвтэрч амжилттай хэрэгжээд байна.

Холбогдох утас:  70115534, 70116169

E-mail: info@fountain-mind.com , info@dmd-mongolia.com