Сталинд бэлэглэсэн Монгол цоож

ОХУ-ын Челябинск хотын орон нутгийг судлах музейд “Их удирдагчид өгсөн бэлэг” нэртэй үзэсгэлэн нээгджээ. Зохион байгуулагчдын хэлснээр үзэсгэлэнгийн зорилго нь Сталины намтар түүхээс сонирхуулах бус харин ЗХУ-ын удирдагчийг дэлхий нийт хэрхэн хүндэлж байсныг үзүүлэх явдал гэнэ. Үзмэрүүдийн ихэнхийг Сталинд 70 насных нь ойг тохиолдуулан дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн бэлэг дурсгал эзэлж байгаа юм. 1949 онд төрсөн өдрөөр нь Сталинд нийт 20000 бэлэг, сая орчим захиа ирж байсан гэдэг. Бэлгийн ихэнх нь гаанс байсан бөгөөд Уинстон Черчиллийн бэлэглэсэн гаанс хүндэт байранд заларч байгаа ажээ. Үзэсгэлэнг зохион байгуулагчид зарим бэлгийн учрыг олох гэж нилээн зовсон гэнэ. Жишээ нь Манай улсаас Сталинд бэлэглэсэн цоожийг хэн ч ойлгоогүй байгаа гэнэ. Таван түлхүүртэй энэ цоожны хананд нь Монголын газрын зургийг дүрсэлж, уйгаржин үсгээр бичсэн байна.