Цасан ширхэг дунджаар 1.2 см-ийн тойрогтой байдаг.

Цасан ширхэг 200 орчим талстаас бүтдэг. Энэ нь хүний нүдэнд цэнхэр, ягаан туяатай харагдахад нөлөөлдөг. Цасан ширхэг дунджаар 1.2 см-ийн тойрогтой байдаг бөгөөд эрдэмтдийн олж тогтоосон хамгийн том хэмжээтэй нь 26.3 см-ийн диаметртэй байжээ. Таван талтай, зургаан талтай, зүү шиг урт хэлбэрийн гэхчилэн таван ерөнхий хэлбэрийн цасан ширхэг байдаг гэнэ. -3 -0 хэмийн хүйтэнд зургаан талт цасан ширхэг үүсдэг бол -3-5 хэмийн хүйтэнд зүү шиг урт нарийн хэлбэртэй  нь үүсдэг ажээ. Цас тэнгэрээс дунджаар 1.7 метр секундын хурдтай ордог.

Жил бүрийн 2 дугаар сарын 2-нд Британид цасан бөмбөгийн баяр тэмдэглэдэг бөгөөд нийт орсон цасны 110-ээр нь нааддаг гэсэн тооцоо бий. Эскимос хэлэнд 100 гаруй янзаар нэрлэдэг. Дэлхийн хамгийн том цасан хүн 2008 онд Америкт сүндэрлэсэн бөгөөд 37.1 метр өндөр байжээ. Дэлхийн нийт хуурай газрын 12 хувь нь цасаар хучигдсан байдаг.