Арван тавны сарны тухай

Шинэ сар гарахын урд өдөр буюу битүүний орой, шинийн нэгэн, шинийн гурван гэсэн эдгээр гурван өдөр биеийнхээ эрүүл мэндэд онцгой анхаарах нь нэн чухал байдаг. Хүний бие организм биохэмнэл энэ үед хамгийн доод түвшинд орж, элэгний үйл ажиллагаа идэвх муутай болж хордлого авах боломж өндөр болдог.

Шинэ сар гарснаас хойшхи эхний долоо хоногт элэг болон ходоодны үйл ажиллагаа хоорондоо үл зохицолдох байдал ажиглагддаг. 

Сарны маш аюултай хэмнэл болох бүтэн сар буюу арван тавны сар. Энэ үед бидний бие махбодийн идэвхжлийн хамгийн оргил үе юм. Энэ үед хүний сэтгэл санаа тогтворгүй, элдэв авир араншин гаргаж, догшин хэрцгий, согтонги байдалтай болж хэрэг түвэг өдүүлэх явдал ихэсдэг. 

Сүүлийн хямралын үе нь сарын сүүлийн долоо хоногт тохионо. Энэ үе нь эхний долоо хоногоосоо илүү аюултай, бие махбодын амин ажиллагааны уналтын мөч тул элэгний ариутган шүүх үүрэг хүчтэй сулардаг. 
Энэ үеэр биеэ сайн энхрийлж юманд болгоомжтой хандах нь чухал.