Бизнес төлөвлөгөө түүнд тавигдах шаардлага

Бизнес төлөвлөгөө гэдэг нь компаний стратеги, зорилтыг тодорхойлдог ба компаний үйл ажиллагаа эрхлэх бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээний шуурхай найдвартай ажиллагаа, тэргүүлэгчдийн ур чадвар, санхүү, төлбөрийн чадварын үзүүлэлт, үр ашгийг жил тутам сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой цаг хугацаагаар төлөвлөн боловсруулсан баримт юм.

Бизнес төлөвлөгөө боловсруулах 4 үндсэн шалтгаан:

  • Болзошгүй асуудлыг урьдчилан харж илрүүлэх
  • Хөрөнгө оруулагчдыг татах
  • Тухайн байгууллагатай танилцах
  • Удирдлага болон хяналтын хэрэгсэл


Шаардлага:

  • Товч бөгөөд тодорхой байх
  • Энгийн бөгөөд ойлгомжтой байх
  • Нэг өгүүлбэрт хэт олон санаа илэрхийлэхгүй байх
  • Өөрийн санаа бодлоо цэгцтэй гаргаж өгөх
  • Тохиромжгүй ишлэл хэрэглэхгүй байх
  • Шаардлагатай хэсэгт график, хүснэгт диаграм оруулж өгөх
  • Бүлэг хэсэг нь уялдаа холбоотой байх
  • Мэдээлэл үнэн зөв байх
  • Тоо баримтаар баталгаажсан байх
  • Шинэлэг бүтээлч санаа дэвшүүлсэн байх
  • Хэрэгжүүлэх боломжтой оновчтой шийдлийг илэрхийлэх
  • Эдийн засгийн үр ашгийг тооцсон байх
  • Удирдлагын болон мэргэжлийн ур чадварыг тодотгосон байх
  • Үйл ажиллагааны төлөвлөгөөг хавсаргасан байх


Бизнес төлөвлөгөөний үүрэг

  • Бизнесийн стратегийн боловсруулахад ашиглах
  • Эмх цэгцтэй төлөвлөлт хийх
  • Хөрөнгө оруулалт татах
  • Байгууллагын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэлд хувь хөрөнгөө эсвэл өөрийн технологио нийлүүлэн хамтран ажиллахыг сонирхож буй этгээдүүдийг татах


Анхаарах зүйл

  • Бизнес төлөвлөгөөг зохиохдоо сэтгэл хөдлөлөөр бус бодитоор авч үз. Учир нь та өөрийн бизнесээ хөтлөн явуулах гол үзэл санаагаа боловсруулахад бизнес төлөвлөгөөг ашиглана.
  • Бизнес төлөвлөгөө нь танай байгууллагыг үйл ажиллагааны бодит үр дүнг тодорхойлох тул нарийн төлөвлө.
  • Бизнес төлөвлөгөө нь нэмэлт санхүүгийн эх үүсвэр олох, нөөцийг бүрдүүлэх үр ашигтай ашиглах стратегийн ач холбогдолтой тул хөрөнгө оруулагчдыг тэдний сонирхож буй мэдээллээр бүрэн хангахуйц хэмжээнд боловсруулах.
  • Бизнес эрхлэгчид “бизнес төлөвлөгөө” бичихдээ бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс энэхүү төлөвлөлтийн аргачлалыг бүү алгас.
  • Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл.
  • Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийг цуглуул.
  • Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул.
  • Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. “Юу, хаана, яагаад, яаж” гэсэн хандлага хэрэглэх нь  ашигтай.
  • Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход тусална.
  • Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай хүчин зүйл орсон эсэхийг шалга.