Цагдаагийнхан Туул голын сав газрыг хамгаалж эхэллээ

 

Цагдаагийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очир байгаль орчноо хамгаалах нэгдсэн арга хэмжээ явуулах шийдвэр гаргажээ. Энэ ажлын хүрээнд дотоодын цэрэг болон цагдаагийн 60 гаруй албан хаагч Туул голын сав газрыг өчигдөрөөс хамгаалж эхэлжээ. Мөн тус газарт Биокомбинат дахь цагдаагийн тасгаас морьт эргүүл гарган ажиллуулахаар болсон байна. Ингэснээр Туул гол орчим гардаг гэмт хэргийг бууруулах нөгөө талаас үер усны аюулаас иргэдээ сэрэмжлүүлэх зорилготой ажээ.