Аялал жуулчлалын салбарынхан алдаа оноогоо дүгнэв

Аялал жуулчлалын салбарынхан алдаа оноогоо дүгнэв

Монголын аялал жуулчлалын салбарынхан “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэн алдаа оноогоо дүгнэн өнгөрүүллээ. 2010 онд томоохон ахиц гаргасан ажлуудын нэг нь Монголын аялал жуулчлалын олон улсын бизнест нөлөө үзүүлэх “Хархорин – XIII зуун” төсөлд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах тохиролцоонд хүрсэн явдал юм. 2015 онд ашиглалтанд оруулахаар зорьж буй уг төслийн эхний шатны ажлууд дуусаад байгаа аж. Монголыг гадаадад сурталчлах ажлын хүрээнд БНСУ, БНХАУ, Голланд, Франц, ОХУ-ын Эрхүү мужид Монголын аялал жуулчлалын төлөөлөгч томилон ажиллуул, зарим газарт жуулчдад мэдээлэл өгөх үйлчилгээний цэг ажиллаж эхэлсэн байна. “Дэлхийн аялал жуулчлалын өдөр”-өөр аялал жуулчлалын салбарт амжилт гаргасан Ц.Өнөржаргал, С.Ундармаа, Ө.Ганпүрэв нарыг “Аялал жуулчлалын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж урамшуулжээ.