Дэлхийн Аялал жуулчлалын өдрийг тэмдэглэв

Аялал жуулчлалын өдрийг өчигдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүллээ. 1979 оны 9-р сард Испани улсын Торреолинас хотод дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий ассамблейн чуулган хуралдаж, жил бүрийн энэ өдрийг “Дэлхийн аялал жуулчлалын өдөр” болгон тэмдэглэх болсон түүхтэй. Олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэх, нийгэм, соёл, улс төр, эдийн засгийн үнэт зүйлсийг хадгалан хамгаалах, сурталчлөх зорилгоор энэ өдрийг тэмдэглэлт өдөр болгожээ.  Харин Монгол Улс 1990 онд Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн болж, 2007 оноос энэ өдрийг тэмдэглэх болсон байна. Манай улс тус өдрийг 4 дэх жилдээ төрийн захиргааны байгууллага, бизнес эрхлэгч, үйлчилгээний салбар, их дээд сургуулийн багш, оюутны хүрээнд тэмдэглэж, салбарын шилдгүүдээ тодрууллаа. Мөн энэ өдрийг угтан “Монголын сайхан орон” гэрэл зургийн үзэсгэлэнг 25,25-нд Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гаргажээ. Аялал жуулчлалын үндэсний төв ирэх сарын 3-ныг хүртэл “Дэлхийн аялал жуулчлал дахь Монголын дүр төрх” мэргэжил сурталчлах үзэсгэлэн, “Спорт аялал жуучлалын маркетинг” оюутны эрдэм шинжилгээний хурал болон ажээ.