Бурхан халдуны түүх, соёлын хосгүй өвийг ЮНЕСКО-д бүртгүүлэхийг зарлиг болгов

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бурхан халдун хайрхны байгалийн унаган төрх, Монголын түүх сочлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор эрдэмтэн судлаачид, иргэд, байгууллагаас гаргаж буй саналыг үндэслэн зарлиг буулгажээ. Хан Хэнтийн нурууны Бурхан халдун уул бол монголчуудын их түүх, Эзэн Чингисийн намтар цадигт холбогдолтой үйл явдлууд өрнөж байсан түүхэн газар нутаг, байгалийн унаган төрхөөрөө үзэсгэлэнт сайхан хайрхан билээ. Тиймээс Ерөнхийлөгч зарлигаараа уламжлалт ёс заншлаа дээдлэн Бурхан халдун хайрхны тахилгын ёслолыг дээд овооны бэл дэх шинэ овоонд үйлдэж байхаар тогтоосны зэрэгцээ Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгалийн болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж дэлхийн өвд бүртгүүлэх санал болвсруулан ЮНЕСКО-д хандахыг Засгийн газарт чиглэл болгожээ