· Чөлөөт цагаараа аялагчдын 70% нь гэртээ компьютерынхаа ард интернетээр аялж өнгөрүүлдэг байна.
· 65% нь дараа жилийн аяллынхаа төлөвлөгөөг гаргадаг бөгөөд аяллын хугацаанд юу хийх талаар нарийвчлан төлөвлөдөг байна.
· 64% нь ганцаараа бус эхнэр/нөхөртэйгээ хамтдаа аялдаг бөгөөд хүүхдээ авч явдаггүй байна.
· 64% нь хүүхдүүдээ сургуулийн амралтыг нь тохиолдуулан аялалд авч явдаг.
· 56% нь аяллын үедээ хоол хүнсэндээ анхаарал тавьдаггүй байна.
· 55% нь амралтандаа хангалттай хугацаа зарцуулж чаддаггүй бөгөөд аялах цаг тэдэнд хангалттай байдаггүй байна.
· 55% нь зочид буудлын захиалга өгөхдөө буудлын зэрэглэлийг чухалд үздэг байна.
· 53% нь амралтаасаа өмнө аяллын талаарх мэдээлэл болон аяллын үнийг судалдаг буюу энэ талаар мэдээлэл авдаг
· 52% нь амралтаараа илүү романтик байдлыг мэдэрдэг.
· 48% нь найз нөхөд, хамаатан садныдаа амралтаараа айлчилжээ.
· 46% нь гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлдэг бөгөөд өөрсдийн боловсролдоо ихээхэн анхаардаг байна.
· 43% нь аялалдаа сэтгэл хангалуун байдаг ба шинэ ур чадвар эзэмших, идэвхтэй байдлыг аяллын хугацаанд эрэлхийлдэг байна.
· Чөлөөт цагаараа аялагчдын 39% нь аяллын агентаар дамжуулан интернетээр дамжуулан илүү хурдан, амар аргаар аяллаа төлөвлөдөг байна.
· 36% нь аяллын хугацаагаа уртасгах хандлагатай болсон байна.
· 34% нь нислэгийн компаниудын гишүүнчлэлд бүртгэгдсэн байдаг.
· 33% нь амьдралынхаа хугацаанд нэг удаа далайн аяллаар явдаг байна.
· 29% нь онлайнаар дамжуулан аяллын төрөл бүрийн хөнгөлтөнд оролцох хүсэлтэй байдаг.
· Чөлөөт цагаараа аялагчдын 26% нь амралтын үед худалдаанд зарцуулах мөнгө нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байдаг байна.
Эх сурвалж: STDC, Www.caak.mn