1. Өдөрт хоёр аяга цай уух нь зөнөгрөл болон альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг 55 хувиар, зургаа юм уу 10 аяга цай уудаг хүмүүсийнх 63 хувиар буурдаг аж. Цайнд байдаг байгалийн үл исэлдүүлэгч бодис болох полифенол нь хүний биед нөлөөлж тус өвчнөөс сэргийлэх “дархлаа” тогтоодог гайхамшигтай ид шидтэй.
2. Энэ төрлийн цайны хандаар нүүрээ байнга шавшихад арьс цэвэрхэн болохоос гадна уян хатан болдог. Бас үрчлээнээс хамгаална.
3. Мөн хөлийн судас бүдүүрэх, тархины даралт ихсэх шинж илэрвэл оройд бүлээн хар хөлийнхөө булчинг шавшаарай. Хөл тань амрахаас гадна сайхан унтаж амарна.
4. Өглөө босоход зовхи тань бүлцийж хавдсан байвал хар цай болон байхуу цайны шаараар 15 минут жин тавиарай. Энэ зовхины хаванг бууруулахаас гадна булчинг сулруулж, нүдний даралт ихсэх өвчнөөс сэргийлдэг сайн талтай.
5. Байхуу цайнд хавдрын эсрэг бодис агуулагддаг гэсэн сонирхолтой судалгаа гарчээ. Байнга байхуу цай уудаг хүмүүс уудаггүй хүмүүсээс ойролцоогоор гурав дахин бага хавдар тусдаг гэсэн судалгаа гарсан байна.