Мөн энэ оны 7-р сарын 10-нд АНУ-ын Нью-Йорк хотноо үлэг гүрвэлийн олдворуудыг манай улсад хүлээлгэн өгөх ёслолын арга хэмжээг зохион байгуулсан ба тус олдворуудыг Монгол улсаас гаралтай нь үнэн гэсэн “Гарал үүслийн гэрчилээ”-г 2014 оны 8-р сарын 8-нд МҮХАҮТ-аас өгсөн.
Үлэг гүрвэлийн олдворуудын баглаа боодлыг АНУ-ын Нью-Йорк хотын Сорраунд Арт компани хийсэн бөгөөд сайн дурын таван ажилтан тус ажлыг гүйцэтгэсэн байна. Тээвэрлэлтийг Линкс Ворлдвайд компанид шилжин олдворууд эх нутгийн зүг хөдлөөд байна.
Ажлыг зохион байгуулж буй ажлын хэсгийн бүрэлдэхүүн хуралдан 40 тн-ийн чингэлэг бүхий тэдгээр олдворуудыг эх орондоо саадгүй авч ирэх, хүлээн авах ажлыг амжилттай гүйцэтгэх тухай хэлэлцсэн байна. Харилцан мэдээлэл солилцон дээрх ажлыг саадгүй явуулах бүх талын үйл ажиллагааг хэлэлцэж тохиролцлсон. Үлэг гүрвэлийн олдворууд 9 дүгээр сарын сүүлээр эх орондоо эргэн ирж олны хүртээл болох юм байна.