Монгол цэргийн музейд сэлэм бэлэглэв

“Чингис хааны Монгол, Эзэнт гүрний амьдрал” сэдэвт үзэсгэлэн 2008 оноос АНУ-ын Хьюстон, Дэнвэр, Сан Хосе зэрэг хотуудад гарч байгаа билээ. Уг үзэсгэлэнг Монгол цэргийн музей зохион байгуулж байгаа юм. Өнгнрсөн тавдугаар сард Калифорни мужийн Сан Хосе хотын төв дэх Техникийн шинэчлэлийн музейн үзэсгэлэнгийн танхимд тавигдсан дээрх үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Монгол цэргийн музейн эрдэм шинэилгээний ажилтан А.Ганганчимэг цэргийн зэр зэвсэг цуглуулагч Франчиз Боидтой танилцаж, түүний цуглуулагыг үзэж сонирхон, Монгл цэргийн музейд зочлохыг урьжээ. Түүний цуглуулагад Монгол улстай холбоотой олон эд өлгийн зүйл байсан нь манай ажилтны сонирхолыг татаж урилга өгөхөд хүргэжээ. Урилгыг хүлээн авсан ноён Франчиз Боид эхнэрын хамт өнгөрсөн долоо хоногт айлчилжээ. Тэрээр энэ үеэрээ Монгол цэргийн музейд зочилж, өөрийнхөө цуглуулагаас Монгол цэргийн  түүхэнд холбогдох сэлмийг тус музейд бэлэглэсэн байна. Уг сэлэмний талаархи судалгааг музейн эрдэм шинжилгээний ажилтанууд нарийвчлан хийх ажээ.