Олон улсын Энх тайвны өдөр

НҮБ-ын санаачилгаар 1982 оноос эхлэн жил бүрийн 9-р сарын 21-ыг энх тайвны үйлсэд зориулахаар шийджээ. Хүчирхийлэл, дайн байлдаанаас татгалзахыг уриалдаг энэ өдөр гал нээхийг хориглож, түр зогсоодог уламжлалтай аж. Шашин шүтлэг, арьс өнгө, улс төрийн шалтгаанаар дэлхийд үл ойлголцол, зөрчилдөөн байнга гардаг. Манай улс ч энэ өдрийг тэмдэглэж байна. 9-р сарын 21-ны 18.30 цагт Сүхбаатарын талбайд Энх тайвны хонх цохих арга хэмжээг 9 дэх жилдээ зохион байгуулна. Дашрамд өгүүлэхэд, Нью-Йоркт 60 гаруй орны хүүхдийн хандивласан зоосон мөнгөөр анх Энх тайвны хонхыг 1954 онд бүтээсэн ажээ.