“Азийн хөх тэнгэр” үзэсгэлэн Монголд

Азийн орчин үеийн урлагийн “Азийн хөх тэнгэр” олон улсын үзэсгэлэн энэ сарын 15-нд Монголд анх удаа болох гэж байна. 25 дахь удаагаа зохиож байгаа уг хэмжээнд 12 орны 140 гаруй уран бүтээлч оролцоно. Манайхаас Монгол, Францын ардын зураач , урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Чогсом, төрийн соёрхолт зураач До.Болд нарын зураач оролцох нь. БСШУЯ, Азийн уран бүтээлчдийн холбоо, Монголын уран зургийн галерей хамтран зохион байгуулах үзэсгэлэнд байгаль экологийн сэдэвтэй бүтээлүүд дэлгэх юм байна. Дашрамд дуулгахад, эл арга хэмжээг анх 1985 онд БНСУ, Японы уран бүтээлчид хамтран зохион байгуулсан түүхтэй.