Монгол, Солонгосын уран бүтээлчдийн “Эко тур” нэвтрүүлэг удахгүй

БНСУ-ын “Arirang” телевиз МҮОНТ хамтран байгаль, экологийн асуудлаар баримтат кино хийхээр болжээ. “Эко тур” нэртэй энэ кинонд “Хэцүү анги”-гийэ Сувдаа буюу Э.Уянга , Солонгосын жүжигчин Ёо Уг Хуан нар тоглож буй. Уран бүтээлийн багийнхан өнөөдрөөс Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгаар 10 хоногийн аялалд явж, ирэх сарын сүүлчээр цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулзана.