Автобус ИНТЕРНЭТТЭЙ боллоо

“Телемакс коммуникэйшн” компани “Автобус-3” компанитай хамтран нийтийн тээврийг интернэтжүүлэх хөтөлбөрийг санаачлан эхлүүлжээ. Тэд уг хөтөлбөрийнхөө хүрээнд өчигдөр “Автобус-3” компанийн 7 чиглэлийн 20 автобусанд Wimax 4G өндөр хурдны утасгүй интернэт суурилууллаа. Утасгүй интернэт суурилуулсан 20 автобус нь Дарь- Эх- Вокзал, Дарь- Эх- Мишээл экспо, Тоосго- Хороолол, Халдварт- III,IV хороолол, Улиастай- Сүхбаатарын талбай, Тоосгоны үйлдвэр- Ботаник чиглэлд үйлчилж байна. Дээрх чиглэлийн автобусанд суусан зорчигчид зөөврийн компьютер болон гар утаснаасаа интернэтэд ямар ч үнэ төлбөргүй холбогдож болох юм байна. Автобусанд суулгасан тасалгааны модем нь автобус асмагц ажиллаж эхлэх бөгөөд нэг үгээр хэлбэл, автобус асаалттай байх үед интернэтэд холбогдож болох ажээ.