Баярыг нээж ССАЖ-ын дэд сайд М.Түмэнжаргал, УИХ-ын гишүүн А.Бакей, ГХ-ын сайд Л.Болд зэрэг албаны хүмүүс нээж үг хэлсэн бөгөөд М.Түмэнжаргал дэд сайд шилдэг сайн бүргэдчидийг салбарын жуух бичгээр шагнасан юм.
Уг баярын үеэр хамгийн сайхан үндэсний хувцастай, бүргэдтэй, морины тоноглолтой бүргэдчинийг шалгаруулсан юм. Мөн бүргэдчид бүргэдээ хэрхэн сайн сургасан, ан бариулах, бүргэдээ өөртөө дасгасан байдал, тулам булаалдах, газраас мөнгөтэй алчуур шүүрэх зэрэг уралдаан тэмцээнийг зохион явуулсан юм.
Бүргэдийн баярыг ССАЖЯ болон Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөл, Монголын аялал жуулчлалын холбоо, Бүргэдчдийн холбоо, Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төвөөс хамтран зохион байгуулдаг уламжлалтай.
Уг наадмын зорилго нь Казахын ард түмний дунд эртнээс уламжилж ирсэн бүргэдээр ан хийх арга ухааныг өвлүүлэн сурталчлан, хөгжүүлж дэлгэрүүлэх, аялал жуулчлалын шинэ брэндийг бий болгон хөгжүүлэх, ард иргэдийн байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх ухамсар, оролцоог нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн жуулчны баазуудын ажиллах хугацааг уртасгах, санхүүгийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой юм. Оролцогчдын хамгийн залуу нь 17 настай бол хамгийн ахмад нь 60 настай хүн байлаа. Нийт 18 бүргэд ирсэн юм. Дашрамд сонирхуулахад, Баян-Өлгий аймагт өдгөө 400 орчим бүргэдчин байдаг юм байна.