Их
Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын визийн мэдүүлэг хүлээн авах төв ирэх
сарын 31-нд Улаанбаатар хотод нээлтээ хийх гэж байна. Уг төвийг нээснээр
Британийн консулын үйлчилгээний чанар сайжирч, олон хүний визийн мэдүүлгийг нэг
доор хүлээн авах боломжтой болно. Британид зорчих виз мэдүүлэгчид тус төвөөр
үйлчлүүлсэний хураамж болох 59 фунт стерлинг төлөх бөгөөд уг хураамж нь бүх
орнуудад ижил хэмжээтэй байдаг юм байна. Өмнө нь Британийн ЭСЯ Монголын виз
мэдүүлэгчдийн материалыг Бээжин хот дахь Британий ЭСЯ-ны визийн хэлтэст рүү
явуулдаг байсан бол дээр дурьдсан хугацаанаас эхлэн виз мэдүүлэгчдийн
материалыг Филиппиний нийслэл Манила хотод байрлах Британий ЭСЯ-ны визийн
хэлтэс рүү явуулах шийдвэр гарчээ. Ингэснээр шуудангийн хугацаа нэг хоногоор
хорогдож, визийн шийдвэр нэг хоногийн өмнө гарах давуу талтай болох юм. Визийн
мэдүүлэг хүлээн авах төв нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 1 дүгээр
хорооны “DHL” шуудангийн байрны 1 дүгээр давхарт байрлах бөгөөд Даваа-Баасан
гарагуудад 09.00-15.00 цагийн хооронд ажиллах юм байна.